Панамд “Squid Game”-ийг дуурайн, найман хүний амийг хөнөөжээ

2021-11-04 10:55:00

Панамд болсон нэгэн үдэшлэгийн үеэр найман хүн амиа алдсан хэрэг гарчээ. Аллагыг “Netflix”-ийн хамгийн шуугиан тарьж буй Өмнөд Солонгосын “Squid Game” цувралд гарах үзэгдлийг хуулбарлан үйлдсэн аж. Мөн хэд хэдэн хүн шархадсан байна.

Панамд байрлах “Санта Ана” гэх клуб сэдэвчилсэн арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн ба тэр үеэр хоорондоо дайсагналцдаг хоёр бүлэглэлийн гишүүд ирсэн байсан гэнэ.

Үдэшлэг арга хэмжээний үеэр тэд бие бие рүүгээ гал нээж, “Squid Game” тоглосон аж. Гал эхэлж нээсэн гишүүн бусад дөрвөн “тоглогч”-ийн хамт газар дээрээ нас барсан бол бусад нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Тусгай ажиллагааны үеэр хоёр ч “тоглогч”-ийг цагдаа нар баривчлан саатуулжээ.


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.