ЭНЭ ОНД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
2025-01-03 14:37:00
Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн. 2025 онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөг байх тооцоотойг Монголбанкнаас мэдээлж байсан юм.
Зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум төгрөг, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоолол гаргасан. Мөн одоогийн тогтолцоог өөрчилж ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болбол арилжааны банкуудаас олгох санхүүжилт хоёр их наяд төгрөг хүрэх тооцоог Монгол банк гаргасан байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.