Монгол төмсний үнэ долоо хоногт 6.3 хувиар нэмэгджээ

2021-11-12 14:37:00

Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Энэ оны аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт монгол төмс 893, монгол лууван 2518 төгрөгөөр, монгол байцай 1966 төгрөгөөр, хүрэн манжин 3118 төгрөгөөр, сонгино 2658 төгрөгөөр тус тус худалдаалж байжээ.

Харин 2021 оны 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсөж 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч 2553 төгрөгөөр, монгол байцай 0.9 хувиар өсөж 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсөж 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.