Японы Засгийн газар огцорлоо

2021-11-10 11:55:00

Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ талаар Японы Засгийн газрын тэргүүний албанаас мэдээлсэн байна. Тус улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын  ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүдийг огцруулах талаар санал хураалт явуулжээ. Бүрэлдэхүүн шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хариуцсан албандаа түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Өнөөдөр үдээс хойш Японы парламент Кишида Фүмиог 101 дэх Ерөнхий сайдаар дахин сонгоно. Үүний дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлана. Харин Гадаад Харилцааны сайд л солигдох аж.

Одоогийн эрх баригч Либерал Ардчилсан Намын ЕНБД болсон Мотэги Тошимицүгийн оронд Гадаад Харилцааны Яамыг өмнө нь хэд хэдэн сайдын албыг хашиж байсан Хаяаши Ёшимаса тэргүүлэхээр болов.

Эх сурвалж: Kyodo


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.