Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ
2021-11-09 11:03:00
Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлж байсан.
Тус холбоо МҮДЭБайгууллагаас ирүүлсэн хариуг допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх журамтай. Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-нд 10 хоногийн хугацаа дуусаж нэг бөх "B" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээлэх юм байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.