Ч.Хүрэлбаатар: Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас иргэд, ААН 114 тэрбум төгрөг авч чадахгүй байна

2021-11-09 10:48:00

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хаанбанкны 60 хувийг худалдаж авсан эх үүсвэрийг шалгах ёстой. Хэрэв улс төрчдийн бохир мөнгө орсон бол Монгол улс хар жагсаалтад  ч орох эрсдэлтэй гэж  мэдэгдээд байсан юм.

Мөн төрийн алба хаагчид болон төрийн мөнгийг байршуулж байгаа банкууд иргэдэд бодит мэдээллийг өгөх ёстой. Банкуудад мөнгөө байршуулаад авч чадахгүй байгаа иргэн, ААН олон бий. Хүндрэлтэй байгаа банкууд ч байна гэв.

Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас гэхэд л иргэд, ААН-үүд 114 тэрбум төгрөг авч чадаагүй байна. Эрдэнэт үйлдвэр 44,4 тэрбум, нийгмийн даатгал 4 тэрбум, эрүүл мэндийн даатгал 24,7 тэрбум, Тавантолгой 9 тэрбум, Эрдэнэставан толгой 26,9 тэрбум төгрөг, нийслэлийн өмчийн газрууд ч байгаа гэдийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэллээ.

Ч.Хүрэлбаатар “Би Чингисхаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Төрийн мөнгийг байршуулж болохгүй. Байршиж байгаа мөнгийг нь тат гэдэг бичгийг явуулаад 3 жил болж байна. Монгол улсын хуульд нэг банк нөгөө банкаа худалдаж авч болохгүй гээд заачихсан байдаг” гэв.


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.