СУРВАЛЖЛАГА: Ногооны үнэ тэнгэрт хадаж, лангуунууд хаалгаа барьжээ
2021-11-08 16:39:00
Коронавирус халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хааж, хөл хорио тогтоосон. Ингэснээс Эрээн хотод их хэмжээний ачаа бараа гацах, саатах нөхцөл байдал үүссэн. Манай улсын хувьд Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авч ирдэг юм.Тэгвэл Замын-Үүд боомт хаагдсаны дараагаас хүнсний ногоо, нарийн ногооны үнэ нэмэгдсэн эсэх талаар сурвалжлахаар Барс захыг зорилоо.
Хөл хөдөлгөөн их байлаа. Гэсэн ч ихэнх хүнсний ногооны лангуунууд хаалттай байв. Иргэд нааш цааш холхилж, ногооны үнэ судална. Ингээд бага багаар худалдан авна. Худалдагчид "хил хаагдсан болохоор үнэ нэмэхээс өөр арга байхгүй" гэж учирлана. Ажиллаж байгаа лангуунууд дээр ногоо хомс байлаа.
Барс захын хүнсний ногооны худалдагч:
-Хил хааснаас болж ногоо олдохгүй байна. Хил хаагаад дөрөв хонож байна. Тиймээс хэн ч ногоо оруулж ирэхгүй байгаа гэсэн үг. Өмнө нь өргөст хэмх 5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 15000 төгрөгөөр худалдаалж байна. Учир нь өмнө нь нэг хайрцаг өргөст хэмх 50 000 төгрөгөөр худалдан авдаг байсан. Харин одоо 60.000 төгрөгөөр худалдан авч байна. Ингэж дамлан зарсаар байж нэг хайрцаг өргөст хэмх 120.000-150.000 төгрөгийн үнэтэй болсон. Тиймээс бид 1 кг өргөст хэмхийг 15.000 төгрөгөөр худалдаалахаас өөр аргагүй. Цаашид бүр ч илүү нэмэгдэнэ. Хил нээгдсэн ч гэсэн машины зардлын үнэ хямдрахгүй бол үнэ энэ хэвээр байна. Машины зардлын үнэ буурвал үнэ нь буурна. Ногоо байхгүй улмаас лангуунууд хаагдаж байна. Зарах ногоо байхгүй. Би ч гэсэн маргааш үлдсэн ногоонуудаа зараад л дуусна. Нөгөөдрөөс лангуугаа хаана. Хил хэзээ нээгдэнэ тэр болтол хаалттай л байна байх.
Барс захын хүнсний ногооны худалдагч:
-Хил хаасан. Ногоонууд дуусаж байна. Удахгүй лангуугаа хаана. Үнэтэй гэсэн хүмүүс ногоонууд ихээр худалдан авч байна. Түрээсийн төлбөр, зэргээс хамаарч ногоонуудын үнэ нэмэхээс өөр аргагүй.
-
Чинжүү 1кг: 15000 төгрөг
-
Өргөст хэмх 1 кг: 15000 төгрөг
-
Улаан лооль 1 кг: 10 000 төгрөг
-
Улаан лооль жижиг 1 кг: 15 000 төгрөг
-
Мөөг 1 кг: 15000 төгрөг
-
Сармисны гол багц: 5000 төгрөг
-
Мандарин 1 кг: 15000 төгрөг
-
Байцаа 1 кг: 2500 төгрөг
-
Лууван 1 кг: 3000 төгрөг
-
Монгол лууван 1 кг. 2500 төгрөг
-
Төмс 1 кг: 1000 төгрөг
-
Хүрэн сонгино 1 кг 3000 төгрөг
-
Монгол сонгино 1 кг: 2500 төгрөг үнэтэй байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.