Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ “АВТОМАШИН ДАМЛАН ЗАРСАН“ хэргээр ял сонсохоос айж УЛСТӨРЧИД-рүү турхирч байна уу
2021-11-08 16:30:00
2019 оны зургаадугаар сарын 9-нд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хэрэг дуулиан тарьж эхэлсэн хэрэг саяхан мэт. Тодруулбал, Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа тэрбээр Монголоос автомашин дамлаж Хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн тухай мэдээлэл тухайн үедээ шуугиж байгаад намжсан.
ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан тухай зарим хэвлэлүүд тухайн үед онцолж байсан аж.
Тухайлбал, хамгийн эхлээд тэрбээр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг хятадын иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж, Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Түүний хууль бус наймааны золиос болсон Хятад иргэний эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа бөгөөд энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдсан байдаг.
Эл хууль бус мэдээллийн мөрөөр тухайн үед ажиллаж байсан салбарын сайд асан Д.Цогтбаатар Консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах талаар өөрт нь хэлж байжээ. Эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн түүнийг эгүүлэн татах боломжгүй. Харин шалгаж дууссаны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой байсан ч намжаад өнгөрсөн. Харин одоо тэрбээр уг хэргээ наймаалцах зорилгоор улс төрчдийн талаар ээлж дарааллан лайв хийж дайрч байгаа хандлага нь хэдийнээ тодорхой харагдаж байна. Консул асан Д. Мөнх-Эрдэнэ "АВТОМАШИН ДАМЛАН ЗАРСАН" хэргээр ял сонсохоос айж УЛСТӨРЧИД-рүү турхирч байгаа хэргийг нуух учир юун.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.