Өнөөдрийн байдлаар 445,979 иргэн III тунд хамрагдаад байна

2021-11-08 15:59:00

Ковид19-ын эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 1,700 иргэн хийлгэснээр, бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 445,979-д хүрлээ.

Энэ нь нийт хүн амын 14 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,256,084 иргэн буюу хүн амын 69.3 хувь нь хийлгээд байгаа бол 65.8 хувь нь буюу 2,141,350 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.