Ж.Дуламсүрэн: Хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийн сонирхлоор ЛАА хийж эхэлсэн
2021-11-08 14:59:00
Лаа нь тасалгааны бактери устгахаас гадна хүнийг амрааж, тайвшруулдаг. Тэгвэл бид бүхэн өнгө үзэмж сайтай, тансаг үнэр, хөөрхөн хэлбэр дүрстэй олон төрлийн лаа болон 13 өөр төрлийн Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөлмөрч бүсгүй Ж.Дуламсүрэнг энэ удаагийн сурвалжлагын буландаа онцолж байна.
Ж.Дуламсүрэн гэх энэ хөдөлмөрч бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийн гараар ямар нэгэн зүйл хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр шийджээ. Ингэхдээ саван, хатуу шингэн үнэртүүлэгч, лаа гэх мэт олон зүйл туршиж үзсэн байна. Эцэст нь тэрбээр лаагаа хийхээр шийдэж, өнөөдөр ийнхүү өөрийнхөө гараар лаагаа хийж байна.
ЛААГ ХИЙХ ГЭЖ ОЛОН УДАА БҮТЭЛГҮЙТСЭН ТОХИОЛДОЛ БИЙ
Тосоо хайлуулах градусын хэмжээгээ тохируулаад , хэр зэрэг үнэр, өнгө оруулмаар байна ер нь мэдрэмжээр хийдэг хэмээн Ж.Дуламсүрэн бүсгүй ярьж байлаа. Маш их туршилт хийдэг нарийн ажил, олон туршилт хийгээд бүтэлгүй болсон тохиолдол ч бий. Солонгос, Хятадаас оруулж ирэн худалдаалдаг зориулалтын шар буурцагны лав буюу тос, өнгө, үнэр оруулагч, хэв гэх мэт зүйлүүд орно. Анх ягаан, ногоон, шар, хар өнгийн лаануудыг хийж үзэж байсан. Цаашдаа лааныхаа төрлийг нэмэгдүүлэх болно.