Монголын жүдочид Бакугийн их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2021-11-08 09:51:00
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, Бакугийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнийг манай улсын 22 тамирчин зорьсноос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ.
Тодруулбал
- эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө
- эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгө
- эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл
- эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медалийг тус тус хүртлээ.
Түүнчлэн их дуулгад -60 кг жинд оролцсон Э.Сумъяабазар, -48 кг жинд Г.Наранцэцэг, -57 кг жинд Л.Энхрийлэн нарын тамирчид тавдугаар байр, -70 кг жинд Ц.Энхчимэг, -78 кг жинд Б.Эрдэнэт-Од нар оролцож долдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.