Эдийн засаг, хөгжлийн яаманд ТАВАН тэрбум төгрөг тусгаж, 87 хүнтэй байхаар төлөвлөжээ

2021-11-04 15:18:00

                                Эдийн засаг, хөгжлийн яаманд ТАВАН тэрбум төгрөг тусгаж, 87 хүнтэй байхаар төлөвлөжээ

Энэ удаагийн Засгийн газар хоёр яам шинээр нэмж байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Уг хуульд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр тусгасан юм.

2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамыг 87 хүнтэй байхаар төлөвлөсөн талаар УИХ-ын чуулганы үеэр Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлсэн. Тус яаманд таван тэрбум төгрөгийн төсөв тусгагджээ.


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.