Маргааш ЧИНГИС ХААН одон олгохгүй

2021-11-04 15:02:00

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулан улс төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай.

Харин маргааш тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Чингис хаан одон олгохгүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазго хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа. Эх орондоо ирснийхээ дараа нөхөн олгож магадгүй юм.

Өмнөх жил буюу 2020 онд мөн энэ өдрөөр Чингис хаан одон олгоогүй. Харин дараа нь буюу 2021 оны гуравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой "Монгол цэргийн өдөр", Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон хүртээж байсан билээ.


Занги сурвалжлага


Занги нийтлэл



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Говь-Алтай Мэдээ.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.