Осгож нас барсан нэг ойтой охины ээжид 1 ЖИЛИЙН хорих ял оноожээ
2021-11-04 10:59:00
2020 оны аравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн О нь бусдын гэрт хонохдоо ой нэг сартай төрсөн охиныг шөнийн цагаар гэрийн хаалгаар гарсныг мэдээгүйгээс осгож нас барсан гэх хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэг нь шүүхэд шилжжээ.
Тодруулбал шүүхээс талийгаачийн ээжийг эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн биед дух, хацар, уруул, баруун, зүүн тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайн арьсны зулгаралт, дух, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед гадна үзлэг хийхэд нас бараад 12 цаг болсон” гэх дүгнэлт гарчээ.
Иймд шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.